Аннан шашны урсгалуудын хоорондын дайн гарна гэж түгшиж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Аннан шашны урсгалуудын хоорондын дайн гарна гэж түгшиж байна

Ливаны Триполи хотод алавитууд ба суннитуудын хооронд гарсан мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадлаа. Талууд пулёмет болон гранат харвагчдаас бие биеэ буудаж байв. Эмх журам тогтоохоор хотод арми оржээ.

“Сирийн санаархлыг зогсоож, байдлыг төмөр гарт ав” гэсэн тушаалыг Ливаны ерөнхий сайд армид өгсөн байна. Ням гаригийн турш үргэлжилсэн байлдааны улмаас амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэн 15 хүн болжээ. Галын шугаман дахь хорооллуудаас иргэд дүрвэж байна. Арми хотод орсноор буудлага цөөрчээ.

Сирийн хэрэг явдалд хөршүүдэд нь нөлөөлж байгаа анхны тохиолдол энэ биш. Триполид цөөнх болох алавитууд нь Башар Ассадын талын шашин нэгтнүүдээ дэмждэг. Ливаны суннитууд нь Сирийн босогчдыг дэмжиж байна.

Арабын орнуудын лиг болон НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Катарт айлчлахдаа Хула хотод хийсэн аллага нь хил орчмын шашны урсгалуудын хоорондын дайн болон хувирч байгаад түгшиж буйгаа илэрхийлжээ. “Улсын дотоод хямрал хил орчмын мөргөлдөөнд хүргэж байна. Би сүүлийн өдрүүдэд Сирийн ойрын хөршүүдтэй хэлэлцээр хийхдээ түгшүүрийг мэдэрч байна” хэмээн Аннан мэдэгдэв.

АНУ-ын Төрийн департаментын сайтад Сирийн армийн энгийн иргэд рүү довтолсны гэрч болох хиймэл дагуулаас авсан зургууд тавигдсан байна. Сарын өмнө Аннаны төлөвлөгөөний дагуу хотуудаас гаргах ёстой байсан цэргийн хүнд техникийн зургийг хиймэл дагуул авчээ.

Сирийн сөрөг хүчнийхэн сүлжээнд Хомс хотыг их буугаар буудсан гэх видео бичлэг ба бусад хотуудад Хулагийн аллагыг эсэргүүцэж буй бичлэг зэргийг оруулсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж