Чавес сонгуульд нэр дэвших өргөдлөө гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Чавес сонгуульд нэр дэвших өргөдлөө гаргажээ

Уго Чавес Венесуэлийн аравдугаар сарын 7-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдлөө өгсөн тухай Үндэсний сонгуулийн зөвлөлийн дарга хатагтай Тибисай Лусена мэдэгджээ.

Хатагтайн хэлснээр өнгөрсөн баасан гаригт нэр дэвшигчээр бүртгүүлэх өргөдлөө тав, зургаан хүн өгсөн байна. Тэдний дотор өнөөгийн ерөнхийлөгч, Ардчилсан нэгдлийн эвслийн нэгдсэн нэр дэвшигч Миранда мужийн захирагч Энрике Каприлес нар байгаа гэнэ.

Орон нутгийн хуулийн дагуу ерөнхийлөгчид нэр дэвшигчийг зургадугаар сарын 1-11-ний хооронд бүртгэх ёстой. Сүүлийн нэг ярилцлагадаа хэдний өдөр бүртгүүлэхээ тогтоогоогүй байгаа гэж Чавес хэлж байсан юм. Харин Каприлес зургадугаар сарын 6-нд мужийн захирагчийн ажлаа өгөөд тэр өдөртөө нэрээ сонгуульд дэвшүүлнэ гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох албан ёсны эрхтэй сонгуулийн хорооны бүртгэлтэй 55 улс төрийн нам нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ одоогоор хэдэн нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. Сонгуулийн гол өрсөлдөгчид нь 57 настай Чавес, 39 настай Каприлес нар байх бололтой. Хамгийн сүүлийн олон нийтийн санал асуулгаар Чавесийн төлөө венесуэлчуудын 50,7 хувь, гол өрсөлдөгчийнх нь төлөө  45,5 хувь тус тус санал өгөхөд бэлэн байгаа гэжээ.

Барууны хэвлэлээр тархсан албан бус мэдээгээр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес сүүлийн шатандаа орсон хорт хавдрын рабдомиосарком гэх төрлөөр өвчилсөн байгаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж