Хөвсгөл аймагт 100 гаруй мянган мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт 100 гаруй мянган мал хорогджээ

Малын тоогоор улсдаа тэргүүлдэг Хөвсгөл аймаг энэ өвлийн зуднаар нилээдгүй малын хорогдол амсжээ. Одоогийн байдлаар малын хорогдол 100 мянга хол даваад байгаа бөгөөд цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Хаврын адаг сар хэдий нь гарчихсан ч салхи шуурга ихтэй, ногоо оройтож байгаагаас болж хорогдлын тоо буурахгүй байгаа аж. Урин цагтай зэрэгцэн үхсэн малынхаа сэг зэмийг устгах ажил хөдөөд эхэлж байна. Тус аймгийн хувьд устгалын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 40-өөд сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Хүн хүч их шаардсан ажил учир малчдаас гадна сум орон нутгийн ажилгүй иргэдийг ч энэ ажилд дайчилсан байна. Өдрийн таван мянган төгрөгний цалин өгч ажиллуулж байгаа учир иргэд ч энэ ажилд идэвхтэй оролцож байгаа гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж