Грек зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцална

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Грек зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцална

Алексис Ципрас засгийн эрх авбал Европын холбоо болон ОУВС-тай байгуулсан гэрээний үндсэн заалтуудыг өөрчлөнө гэжээ.

Зүүний радикал хүч­ний эвслийн (СИРИЗА) лидер Алексис Ципрас парламентын сонгуульд ялалт байгуулбал олон улсын зээлдэгчидтэй байгуулсан гэрээний гол заалтуудыг өөрчилнө гэж амлав. Тухайлбал, стратегийн чухал улсын үйлдвэрүүдийн хувьчлалыг зогсоож, тэтгэвэр, цалинг буулгахгүй бөгөөд нэмүү өртгийн татварыг аажмаар бууруулна гэлээ.

“Reuters” агентлаг тэмдэглэснээр арав гаруй хоногийн дараа болох сонгуульд хэн ялах вэ гэдэг асуултад олон нийтийн санал асуулга тодорхой хариулт өгч чадахгүй байна. Алексис Ципрасын толгойлсон зүүний радикалууд засаг авбал Грекийг евро бүсээс хөөж магадгүй гэж шинжээчид түгшиж байна. Өөр нэг асуулгаар “Шинэ ардчилагчид байр сууриа бэхжүүлэн ПАСОК намын социалистуудтай эвсэл байгуулан засаг авахаар дүр зураг харагджээ. Ципрас Засгийн газрыг хэмнэлтийнх нь төлөө эрс шүүмжилсэн ч евро мөнгийг төлбөрийн хэрэгсэл болгон хадгалахын төлөө байгаа ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж