Телевизийн од Richard Dawson таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Телевизийн од Richard Dawson таалал төгсчээ

Телевизийн алдартай хөтлөгч, жүжигчин Richard Dawson 79 насандаа өөд болжээ. Richard Dawson “World War II” инээдмийн цувралын Хоганы баатрын дүрд зургаан жил гаруй тоглож, нэр алдраа цуурайтуулж байжээ. Телевизийн нэрт хөтлөгч, жүжигчний таалал төгссөн тухай мэдээг түүний хүү өнгөрсөн бямба гаригт “Facebook”-ээр дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр: “Аав минь ходоодны хорт хавдараар нас барсан тухай харамсалтай мэдээг та бүгдэд дуулгая. Аав минь олны дунд нэр хүндтэй, гайхамшигтай авьяастай, хайрт нөхөр, гайхалтай эцэг, халамжтай өвөө байлаа”  хэмээн бичсэн байжээ. Инээдмийн кинонд тоглож, нэр хүнд нь өсч явах үед Richard Dawson Английн алдарт жүжигчин Dors-той 1967 онд гэрлэсэн юм.  Тэр Family Feud-ийн хөтлөгч болж,  1976 онд ABC сүлжээг эхлүүлсэн төдийгүй 1978 онд тоглоомын шоуны шилдэг хөтлөгчөөр “Emmy”-ийн шагналыг хүртсэн. “Family Feud” бол Америзийн хамгийн алдартай нэвтрүүлгийн нэг байсан юм. Richard Dawson 1987 онд жүжигчин Арнольд Шварценнегерийн хамт “The Running Man” хэмээх кинонд тоглож байжээ.

Ш.САРАНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж