Сүүлийн гурван жил ЭЕШ-аар улсад тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.05-нд нийтлэгдсэн

Сүүлийн гурван жил ЭЕШ-аар улсад тэргүүлжээ

Дархан–Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11 дүгээр анги төгсөгчдийн “Мөнгөн хонхны баяр” буюу эрдмийн нэгдсэн баяр Залуучууд театрын их танхимд болжээ. Энэ жил тус аймгаас 1690 хүүхэд 11 дүгээр анги, есдүгээр ангийг 2510 сурагч төгсч байна. Эрдмийн баяраар 40 улирал дараалан онц суралцсан 46 хүүхдэд аймгийн Засаг даргын нэрэмжит “Алтан медаль”, диплом, гэрт нь талархалын захидал илгээж, улсын олимпиадаас медаль авсан сурагч, олимпиадад бэлтгэсэн багш нарт “Гоц авьяастай хүүхдийн сан”гаас уламжлалын дагуу шагнал гардуулж, мөн 11 дүгээр ангийг дааж төгсгөсөн багш нарыг ч урамшуулжээ. Тус аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд 20600 орчим сурагч, 1000 гаруй багштай. Сурагчдын сурлагын чанар чансааг шалгадаг гол үзүүлэлт нь тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт байдаг. Тус аймгийн сурагчид сүүлийн гурван жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад нэгдүгээр байрт шалгарсан нь сургалтын чанар сайн байгааг харуулж, ингэснээр тус аймагт их, дээд сургуулиудын хуваарь ахиу ирэх нөхцөл бүрддэг байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж