
“Liz and Dick” хэмээх намтарчилсан кинонд тоглохын тулд шаргал үст жүжигчин маань урт үсээ будсан уу эсвэл хиймэл үс зүүсэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Энэхүү намтарчилсан киног Элизабет Тейлор болон түүний хоёр дахь нөхөр Ричард Бартон нарын оргилсон дурлалын тухай Холливудад домог мэт ярьдаг түүхэнд тулгуурлан бүтээж байгаа гэнэ. Тэдний ээдрээтэй хайр дурлал нь 1960-аад оны үеийн Холливудын жинхэнэ дуулиан байсан юм. Зураг авалтын үеэр Линдсей дүрдээ орсон мэт харагддаг боловч завсарлагааны үеэр тамхилах зуураа гүн бодолд автах болсон гэнэ. Зарим найзууд нь түүний дүрийн талаар “Линдсей Элизабет Тейлорын дүрээс өөр зүйл бодохоо больсон” хэмээн ярьсан гэнэ. Тоглож буй дүрийнхээ талаар Линдсей “Би үргэлж Элизабет Тейлорыг биширдэг. Тэр гайхамшигтай жүжигчин төдийгүй гайхалтай эмэгтэй байсан. Энэ дүрд тоглох нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн ярьжээ.