Иракийн түүхэн дэх хамгийн том аллага боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.11-нд нийтлэгдсэн

Иракийн түүхэн дэх хамгийн том аллага боллоо

Иракийн нийслэл Багдад хотын зүүн хэсэгт биедээ бөмбөг зүүсэн алан хядагч олны дунд орж бөмбөгөө тэсэлснээс болж олон хүний амь үрэгдлээ. Мөн өчигдөр хамгаалалтын шалган нэвтрүүлэх цэг рүү өөр нэгэн алан хядагч гал нээж олон хүний аминд хүрсэн байна. Дэлбэрэлт болон бууны галд өртөн амь үрэгдсэн хүний тоо 100 гарч байгаа нь Иракийн түүхэни дэх хамгийн эмгэнэлт тоо баримт болж байна. Энэ алан хядлагыг албаны эх сурвалжууд Аль Кайда бүлгийн зүгээс Иракийн дараагийн Засгийн газрыг толгойлох хүний нэр хараахан тодроогүй байгаа энэ үед нөхцөл байдлыг тогтворгүй болгох зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаа хэмээн дүгнэж байна. Одоогийн дэд Ерөнхийлөгч Адел Абдул Махди хэлэхдээ Засгийн газрыг яаралтай бүрдүүлэн үйл ажиллагаа нь царцаад байгаа Иракийн аюулгүй байдлыг сахиулах ажлыг сэргээж шаардлагатай хэмжээнд хүргэх хэрэгтэй гэжээ. Хоёр сарын өмнө болсон иракийн сонгуулийн дараа улстөрийн хүчнүүд одоо болтол өөр хоорондоо хамтран ажиллаж чадахгүй байгаагаас тус орны нөхцөл байдал улам бүр хүндэрч ээлж дараалсан алан хядлагууд газар авч байгаа юм. Сунни болон шийтүүдийн хооронд эрх мэдэл булаацалдсан маргаан тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа нь улс орноо удирдах нэгдмэл засаглалыг байгуулахад саад учруулж байгаа аж.

М.Наст
Эх сурвалж Ассошейтэд Пресс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж