
Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сард болж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан. Тэрээр хэвлэлийнхэнд хандаж, "Өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн хүмүүс хөрөнгөө булаацалдаж, түүндээ намайг ашигласан. Дараа нь бүх хэргээ надад тохож, эрүүгийн хэрэг үүсгэлээ" гэж хэмээн удаа дараа тайлбарласан.
Д.Энхмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.
Д.ЖАРГАЛ