Мексикт хар тамхины бүлэглэл халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Мексикт хар тамхины бүлэглэл халдлага үйлджээ

Мексикийн хойд хэсэгт орших хар тамхи мансууруулах бодисын эмчилгээний төвд халдлага гарсны улмаас 11 хүн амиа алдаж, найман хүн шархадсан байна. Энэ хэрэг ням гаригийн орой Коаула мужийн нутаг дэвсгэрт орших Торреон хотод  гарчээ. Дээрх хэргийг үйлдсэн хоёр этгээд зугтсан ч мөрдөгчид эрэн сурвалжилсны эцэст  цагдаагийн ажилтнуудын тусламжтайгаар тусгай ажиллагаа явуулж, тэднийг  баривчилсан байна. Мексикийн мансууруулах бодисын эмчилгээний төвд байсхийгээд ийм халдлага гардаг гэнэ. 2006 оноос хойш Мексикийн хойд хилийн орчмоор  хар тамхи хууль бусаар наймаалагчдын сүлжээ идэвхжиж,  хар тамхины нууц бүлэглэлүүдийн хоорондох өш хонзонгоос болж амиа алдсан хүний тоо 50,000 хүрсэн бөгөөд 5000 гаруй хүн сураггүй алга болжээ. Хар тамхи наймаалдаг бүлэглэлийн гишүүд  мансууруулах бодисын эмчилгээний төвөөс өөрсдийн дайсныг олох гэж халдлага зохион байгуулдаг гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж