Отгон начны нэрэмжит барилдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Отгон начны нэрэмжит барилдаан болжээ

Улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит “Дорнод нутаг” дэвжээний бөхчүүдийн дөрөв дэх удаагийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр Чойбалсан хотод боллоо. Барилдааныг Дорнод аймгаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүд болон “Дорнод нутаг” клубын удирдлагууд үзэж, сонирхсон байна. Барилдаанд аймаг, цэргийн цолтой, мөн залуу 32 бөх зодоглосноос Халхгол сумын харьяат, аймгийн начин Ш.Нямсайхан түрүүлж, Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан Г.Түмэнжаргал үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт Хэрлэн сумын харьяат аймгийн арслан Б.Талынбүүвэй, Д.Цогзолдорж начны төрсөн дүү Д.Цолмондорж нар шалгаран үлдсэн байна. 

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж