Бичил биетэн ашиглаж хөрсний бохирдлыг арилгана

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Бичил биетэн ашиглаж хөрсний бохирдлыг арилгана

Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 гаруй хувь нь оршин сууж буй гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газрын бохирдлыг ОХУ-д туршигдаж, өндөр үр ашигтай нь нотлогдсон технологиор бууруулах боломжтой боллоо.

“Еffective microorganism” буюу идэвхитэй бичил биетэнг ашиглаж хөрсний бохирдлоос салах технологийг ОХУ-ын эрдэмтэд анх нээжээ. Хүний биеийн хамгийн их бохирдолтой амны хөндийн нян бактерийг эсэргүүцэж устгадаг идэвхитэй нянгууд байдагтай адил байгальд ч ийм сөрөг нөлөө үзүүлдэг нянгууд их хэмжээгээр байдаг байна. Тиймээс энэхүү нянг үржүүлж, өсөх орчныг нь бүрдүүлж өгснөөр биологийн болон химийн бохирдлыг идэж устгадаг аж. Оростоо төдийгүй Европын орнууд болон Япон, Солонгост өргөнөөр хэрэглэх болсон энэхүү технологийг ашиглан нянг өсгөж үржүүлэх шинэ үйлдвэр өнөөдөр Улаанбаатарт үүдээ нээлээ.

180 орчим мянган өрх оршин сууж буй гэр хорооллын бие засах газрууд нь Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг үндсэндээ бий болгож буй. Олон жил болсон гэр хороолын айл өрхүүдэд бие засах газар бий болгох зай талбайгүй болсноос гадна Улаанбаатар хотын гүний усанд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа. Иймээс нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцлон анхаарч, гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газрыг ариутгах, хоргүйжүүлэх ажлыг эрчимжүүлээд байгаа юм.

Европ технологиор шинэ үйлдвэрт үйлдвэрлэсэн, идэвхитэй бичил биетэн агуулсан шингэнг энэ сарын 20-ноос эхлэн графикийн дагуу гэр хорооллын айл өрхүүдийн бие засах газарт хийх агаад 7 дугаар сарын сүүл гэхэд энэ ажил дуусна.

Эх сурвалж: ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж