Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед рок, попын хамтлаг, дуучид хүүхдийн уран бүтээл рүү хошуурах болсон. Тэдний халааг дуучин Нара авчээ. Тэрбээр саяхан олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болсон 1000 хүүхдийн баярт оролцож, өөрийн зохиосон “Барби” дуугаараа хүүхэд багачуудтай мэндчилжээ. Шар хэвлэлийн “гол дүр” болж байдаг дуучин бүсгүй энэ удаад яг л барби хүүхэлдэй шиг тод ягаан, цагаан өнгө бүхий тоодгор даашинз, ягаан бантик, ягаан туфль гээд охидын хамгаас илүүтэй дурладаг тод ягаан өнгөөр гоёсон нь тэнд байсан охидод их таалагдсан гэнэ шүү.

А.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж