Дуу хоолойны долгионоо хүзүүндээ зүүцгээе

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Дуу хоолойны долгионоо хүзүүндээ зүүцгээе

Дизайнер David Bizer хүний дуу хоолойны долгионыг харуулсан хүзүүний зүүлт бүтээжээ. Хүн бүр өөрсдийн дуу хоолойныхоо долгионыг энэхүү зүүлтэн дээр буулгах боломжтой ба үнэ нь 12-24 ам.долларын хооронд байх юм байна.

Энэхүү зүүлт нь ямар ч үнэтэй зүүлтнээс дутахааргүй харагдах ба олон төрлийн материалаар бүтээх боломжтой.

Та ийм зүүлттэй болохыг хүсвэл David Bizer-т хувийн захиалгаа явуулах хэрэгтэй гэнэ. Захиалгандаа төлбөр төлсөн баримт болон өөрийн дуу хоолойны бичлэгээ mp3, wav гэх мэт форматтайгаар хавсаргахад л хангалттай аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж