Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Хэрвээ та зураг шэйрийн Picplz app-ийг ашигладаг бол танд үүнийг хэрэглэх нэг сар орчим хугацаа үлдсэн гэдгийг дуулгахад харамсалтай байна.

Picplz нь Instagram-тай ижил интернэтэд зураг байршуулдаг Арр юм. Picplz нь Android болон iPhone дээр ажилладаг бол Instagram нь зөвхөн iPhone дээр ажилладаг байна.

Гэвч хэрэглэгчдийн дунд Instagram нь Picplz-ээс илүү нэр хүндтэй, илүү олон хэрэглэгчтэй аж.

Уг Арр-ийн хөгжүүлэгч Mixed Media Labs нь ирэх долдугаар сарын 3-нд уг App-д байгаа бүх мэдээлэл, зурагнууд устах бөгөөд цаашдаа энэхүү Арр нь ажиллахгүй гэдгийг мэдэгджээ.

Picplz хэрэглэгчдээ өөрсдийн хэрэгтэй файл, зураг зэргээ заасан хугацаанаас өмнө амжиж татаж авахыг сануулж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж