Настай хүмүүс “хүчирхэг” нууц үг сонгодог

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Настай хүмүүс “хүчирхэг” нууц үг сонгодог

Кибер ертөнц өргөжихийн хэрээр интернет хэрэглэгчдэд тулгарах асуудлууд нэмэгдсээр байгаа билээ.

Интернэтэд өөсдийн хувийн мэдээлэл, чухал файлуудаа аюулгүй хадгалахад нууц үг маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Харамсалтай нь залуу хэрэглэгчид энэ тал дээр хайнга ханддаг нь судалгаагаар тогтоогджээ.

Компютерийн эрдэмтэн Joseph Bonneau саяхан Yahoo-гийн 70 сая хэрэглэгчдийн дунд судалгаа явуулсан байна.

Уг судалгаагаар 55-аас дээш насны хэрэглэгчид нь “дүү нараасаа” 2 дахин хүчирхэг нууц кодтой байдаг нь тогтоогджээ.

Joseph Bonneau энэхүү судалгааныг явуулсны дараа залуу хэрэглэгчдийг өөрсдийн хувийн мэдээллээ хадгалж, аюулгүй байдлаа хангахын тулд нууц кодоо илүү сайжруулж байхыг зөвлөжээ.

2011 оны хамгийн муу 10 нууц кодыг сонирхуулж байна

  1. password
  2. 123456
  3. 12345678
  4. qwerty
  5. abc123
  6. monkey
  7. 1234567
  8. letmein
  9. trustno1
  10. dragon

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж