Тайландын газар хагалах баяр
Уг баярыг хаврын тариалангийн эхлэл болгон тэмдэглэж иржээ. Бангкок хотын Их өргөө шилтгээнээс хогүй орших Санам Луангад анхны хагалбарыг хийж энэ баяраа эхлүүлдэг. Буддаг төрөхөөс өмнө ийм баяр хийж байсан брахманы уламжлал байдаг. Будда ч өөрөө энэ баярт оролцдог байсан гэнэ. Өнөөдөр энэ баярт ван нь оролцдог ба тэрээр газар хагалах гол хүнийг сонгон томилдог гэнэ.
Өдрийн ишлэл
“Та нар намайг мэднэ, би өөрийн эр зориг, ялалтаа яриад байдаг хүн биш”
(Барон Карл Фридрих Иеронис фон Мюнхгаузен (манайхан Мангуужин гэдэг) 1720 оны тавдугаар сарын 11-нд төржээ.)
– “Сар шинэ гэгчээс болоод сар үзэгдсэнгүй гэж Европ сэтгээд байх шиг. Энүүхэндээ гэхэд бид Ширазад түүнийг буулгаж аваад элсээр зүлгэн цэвэрлэсэн юм. Саран дээр ганц ч толбо үлдээлгүй бид зад цэвэрлэж билээ”
“Дайснаа хөөсөн хөөрөлдөө болоод цайзад орж ирж байхад минь хэн нэгэн хаалгаа буулгаад миний морийг дундуур нь тасалчихсаныг би мэдсэнгүй давхиж явжээ”
Үйл явдал330 ОН. Христийн хамба нар Шинэ Ром гэсэн нэртэй хотыг аравнайлсан байна. Хотыг анх 324 онд Ромын эзэн хаан Агуу Константин гэгч манай эринээс өмнө VII зуунд Эртний Грекийн колони байсан Византи гэдэг нутагт үндэслэжээ. Удалгүй уг хотыг Константинополь гэж нэрлэх болсон гэнэ.
868 ОН. “Очир эрдэнийн судар” нэртэй анхны хэвлэмэл ном Хятадад гарч иржээ. Манай үе хүртэл хадгалагдан ирсэн хэвлэмэл номоос хамгийн анхных нь тэр юм. Баруун Хятадын Даньхуанийн агуйгаас 1900 онд уг судрыг олсон ба тэр нь 868 оных байсан нь Европт хэвлэлийн үсэг гарч ирснээс хэдэн зуун жилийн өмнө уг ном хэвлэгдсэн байжээ. Одоо энэ ном нь Лондон хотын Британийн номын сангийн цуглуулгад байдаг.
1818 ОН. Лондон хотноо эзэн хаантны “Кобург тиэтр” нэртэй театр нээгдлээ. Уг театрыг 1833 онд Викториа гэсэн нэртэй болгосон байна. Хэсэг хугацааны дараа түүнийг “Олд Вик” буюу “Вик чавганц” гэх болсон байна. Өнөөдөр энэ театр нь Британий хамгийн том театруудын нэг болжээ.
1881 ОН. Хаант засаглалын зарчмын хөдлөшгүйг баталсан III Александр хааны тунхаг гарчээ. Энэ тунхаг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн бүтцийг өөрчлөхөөр найдаж байсан либералуудын найдлагыг оршуулсан юм.
1939 ОН. “Номонхааны хэрэг явдал” гэж япончуудын нэрлэсэн Зөвлөлт-Японы Халх голын зэвсэгт сөргөлдөөн Монголын зүүн хэсэгт эхэлжээ. Тэр өдөр Японы цэрэг Монголын хилийн заставуудад довтолсон байна. Тавдугаар сарын 14 гэхэд япончууд маргаантай гэх бүх газраас монголчуудыг ухраан эзэлж аваад түүнийг өөрийн гэж зарлав.
2003 ОН. Израилийн Ерөнхий сайд Ариэль Шарон анх удаагаа еврейн сууринуудыг Иордан голын баруун эрэг, Газын зурвасаас гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ.