Facebook-ийн ажиллагаа доголджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Facebook-ийн ажиллагаа доголджээ

Facebook-ийн сүлжээнд доголдол гарснаас болж хэрэглэгчид сүлжээг ашиглах боломжгүй болсон гэнэ. Ийм зүйл болсонд компанийн удирдлага уучлалт хүссэн төдийгүй сүлжээний доголдлын талаар Facebook-ээр дамжуулан хэрэглэгчдэдээ мэдээлжээ. Энэ явдлын дараа “Facebook зогсоо зайгүй ажиллаж байна. Энэ бол дампуурлын эхлэл” гэж Twitter-ийн нэгэн хэрэглэгч “Facebook”-ийг ёжилсон байна. Хэдэн цагийн турш энэ сайтын сүлжээ доголдсон гэж “Downrightnow”, “Downforeveryoneorjustme” зэрэг  сайтуудад бичжээ. Харин яагаад ийм доголдол үүссэн нь тодорхойгүй байна. “Facebook” нь найдвартай ажиллагааныхаа хувьд нэр төртэй хэдий ч энэхүү асуудал нь тус компанийн толгойн өвчин болоод байна. Энэ байдал нь Хөрөнгийн  зах зээлд муугаар нөлөөлж,  тус компанийн хувьцаа 23 хувиар буурсан байна.

Ш.Саранчимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж