“Тайшир-Алтай” төслийг концессийн жагсаалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

“Тайшир-Алтай” төслийг концессийн жагсаалтад оруулна

Говь-Алтай аймгийн Алтай хотын иргэдийн усан хангамжийг сайжруулах “Тайшир-Алтай” төслийг Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулах асуудлыг Засгийн газар дэмжжээ. Говь-Алтай аймгийн төв Алтай хотын ундны усны чанар стандартын шаардлагыг хангадаггүй, кальци, магнийн харьцаа алдагдсан, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар олон судалгаа, дүгнэлт гарсан ажээ. Мөн усны нөөцийн хэмжээ ус хэрэглээний өнөөгийн хэрэгцээг ч хангаж чаддаггүй байна. Иймээс Говь-Алтай аймгийн төвийн ундны усны асуудлыг шийдвэрлэхийн тулд “Усны төв” ТББ санаачлан “Престиж Инжинеринг”, Германы  “Ferrostaal Industrieanlagen GmbH”, “Пайплайн Инжинер Тийм”, Монгол-Швейцарийн хамтарсан “Евро-Хан” компаниуд “Тайшир-Алтай” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Төслөөр Тайширын УЦС-ын усан сангаас усыг шүүрүүлэн авч 52.8 км урт 250 мм голчтой далд яндан хоолойгоор дамжуулан эрүүл ахуйн шаардлага хангасан усыг Алтай хотын оршин суугчдад хүргэх ажээ.

                                                                                                                 Т.Энхбат / Говь-Алтай /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж