Данкан Плей-оффын дээд амжилтыг эвдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Данкан Плей-оффын дээд амжилтыг эвдэв

NBA-гийн плей-оффын бүсийн аваргын төлөөх тоглолт үргэлжиж байна. “Дорнод”-ын аваргын төлөө өрсөлдөж буй “Бостон Селтикс” “Майами Хит”-ийн гурав дахь тулаанд NBA-гийн хамгийн олон түрүүтэй “Кельтүүд” ялалт байгуулснаар цувралыг 1:2 болгов. Харин залуу бүрэлдэхүүнтэй “Оклахома Сити Тандер” “Сан-Антонио Спэрз”-ийг талбайдаа 102:82-оор сөхрүүлснээр өрсөлдөгчийнхөө 20 дараалсан ялалтыг зогсоолоо.

"ДОРНОД" БҮС

Майами – Бостон 91:101 (28:30, 14:25, 21:30, 28:16)

Майами: Л.Жеймс 34оноо + 8самбар + 5 дамжуулалт, Д.Уэйд 18 оноо, М.Чалмерс 14 оноо+6 дам, М.Миллер 11 оноо

Бостон: К.Гарнетт 24 оноо+11 самбар, П.Пирс 23 оноо, Р.Рондо 21 оноо+6 самбар+10 дам, Р.Аллен 10 оноо

Цуврал 2:1

Тэд өнгөрсөн жилийн плей-оффын хоёрдугаар шатанд таарахад “Майами Хит” ялалт байгуулж байв. Харин энэ удаагийн дуэльд NBA-гийн хамгийн олон түрүүтнүүд ялалт байгуулах чин эрмэлзэлтэй байгаа нь илт. Тэд бүсийн аваргын төлөө дахиад өрсөлдөх боломж ойрын хэдэн жилд тун хомс. Учир нь хөгшин “Их гурвал”-ын нас явж буй, тэгээд ч бүсийнх нь багууд ирэх жил ирэх тусам хүчирхэгжиж байгаа, мөн ирэх улиралд “Их гурвал” хамтдаа тоглох нь тун бүрхэг гэхчилэн шалтгаан олон. Бямба гаригт Бостон хотын “TD Garden”-д болсон цувралын гурав дахь тоглолтод талбайн эзэд хүчтэй өрсөлдөгчөө 101:91-ээр буулган авав. Флорида мужид болсон хоёр дахь уулзалтад “Кельтүүд” “Майами”-д нэмэлт цагт харамсалтай хожигдсон. Тэгвэл энэ удаа довтолгоо, хамгаалалтдаа жигд байж, тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, гуравдугаар үе өндөрлөхөд 85:63-аар илүүрхсэн юм. Харин сүүлчийн үед “Майами” өрсөлдөгчөөсөө даруй 12 оноо илүү авсан ч тооны зөрүүг ойртуулах ямар ч боломжгүй байв. Талбайн эздээс Кевин, Пирс, Ражон Рондо нарын лидерүүд нь 20-иос дээш оноо авч, багийн ялалтад чухал хувь нэмрийг оруулсан бол “Дөлнүүд”-ээс “Хаан” хочит Леброн Жеймс 34 оноо авч, багаа тэргүүллээ.

"ӨРНӨД" БҮС:

Сан-Антонио-Оклахома 82:102 (24:22, 17:32, 19:14, 22:24)

Сан-Антонио: Т.Паркер 16 оноо, С.Жексон 16 оноо, Т.Данкан 11 оноо+5 блок шот, Д.Блэйр 10 оноо+6 самбар, М.Жинобили 8 оноо+6 самбар

Оклахома: К.Дюрант 22 оноо +6самбар+5 дам, Т.Сефелоша 16 оноо+6 самбар, 6 бөмбөг таслалт, Ж.Жарден 15 оноо, С.Ибака 14 оноо, Р.Уэстбрук 10 оноо+7самбар+10 дам

Цуврал 2:1

Сан-Антонио-Оклахома 103:109 (26:26, 17:29, 28:20, 32:34)

Сан-Антонио: Т.Данкан 21 оноо+8 самбар, К.Леонард 17 оноо+9 самбар, М.Жинобили 13 оноо, Б.Диао 12 оноо +7самбар, Т.Паркер 12 оноо, С.Жексон 11 оноо

Оклахома:
К.Дюрант 36 оноо+6 самбар+8дам, С.Ибака 26 оноо+5 самбар, К.Перкинс 15 оноо+9 самбар, Ж.Карден 11 оноо+7 самбар+7 дам

Цуврал 2:2

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж