Монголын хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн БТСГ-тай хамтран “Улаанбаатарын марафон гүйлт” олон улсын тэмцээнийг бямба гаригт зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд 360 гаруй тамирчин 1,5 км, 5.0 км, хагас марафон буюу 21.5 км болон 42 км-ын зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд манай улсын шилдэг тамирчдаас гадна 12 орны хөнгөн атлетикч хүч үзсэн юм. Хамгийн холын зай буй 42 км-ын уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Бямбажав, эмэгтэйчүүдийн ангилалд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох эрхээ аваад буй ОУХМ Л.Отгонбаяр нар тэргүүлэв
“ӨДРИЙН ШУУДАН” сонин