Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс эх үрсийн баярт зориулан “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас энэ сарын 3-ныг хүртэл зохион байгуулсан. Хэдийгээр энэхүү хөтөлбөр зургадугаар сарын 3-нд дуусах байсан ч баярын өдөр цаг агаар сэрүүхэн, бороотой байсан учир паркийн зүгээс энэ сарын 6-ныг хүртэл сунгасан байна. Тэгэхээр ирэх лхагва гариг хүртэл “Гайхамшигт долоо хоног” хөтөлбөр үргэлжлэх нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүн хөшөөнүүд, фантамимо, циркийн үзүүлбэрүүд, зураачид хөрөг зураг зурахаас гадна бяцхан үрсийн нүүрэн дээр зурах үйлчилгээг үзүүлж байгаа юм. Мөн сайн чанарын зөөлөн тоглоомуудыг хүртэл бяцхан хүүхдүүддээ зориулан худалдаалж байгаа юм билээ шүү.
Г.ДАША