УИХ-ын сонгуулиас өмнө буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс урьтаж иргэний үнэмлэхээ солиулах, эсвэл үрэгдүүлсэн, шинээр авах лавлагаатай иргэдэд цахим үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн билээ. Энэ ажлын хүрээнд 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд иргэний үнэмлэх хаясан, үрэгдүүлсэн, хулгайд алдсан гэх сонгуулийн насны 40-өөд мянган хүний цахим үнэмлэх олгох ажил эхэлжээ. УБЕГ-аас зургадугаар сарын 10 гэхэд цахим үнэмлэхийг хэвлэж дуусган, 25-ны өдөр гэхэд иргэдэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Д.ЖАРГАЛ