Хайгуул, уул уурхайн компанийн санхүүг тайлагнана

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Хайгуул, уул уурхайн компанийн санхүүг тайлагнана

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг,
Түүхий эдийн иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк банхүүгийн академи болон Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, сургалтын төсөлтэй хамтран “Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинарыг  зургаадугаар сарын 4-нөөс  эхлэн 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.  

Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан Хайгуул, уул
уурхайн компанийн санхүүгийн тайлагналыг Санхүүгийн тайлагналын олон улсын
стандарт (СТОУС)-д нийцүүлэх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Уул уурхайн компаниуд санхүүгийн тайлангаа СТОУС-д нийцүүлэн гаргах нь уул уурхайн салбарын нээлттэй, тунгалаг байдлыг сайжруулахаас гадна санхүүжилт шаардлагатай компаниуд олон улсын хөрөнгийн биржэд үнэт цаас гаргаж хөрөнгө босгоход зайлшгүй шаардагддаг зүйл юм.

Нөгөөтэйгүүр, төрийн байгууллагуудын зүгээс уул уурхайн компаниудад татварын болон
бусад хяналтыг хэрэгжүүлж, оновчтой зохицуулалт хийхийн тулд уул уурхайн компанийн
СТОУС-ын талаарх мэдлэг, ур чадварыг ажилтан албан хаагчиддаа сайтар эзэмшүүлэх
шаардлага тулгамдаж байгаа.

“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт сургалтыг олон улсын
нэр хүнд бүхий аудитын компани болох Price Waterhouse Coppers-ийн удирдах ажилтнууд
хөтлөн явуулж байгаа юм байна.  

Г.Идэр

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж