Ч.Цэлмүүн хүүхдүүд баярлуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүн хүүхдүүд баярлуулав

Дуучин Ч.Цэлмүүн хүүхдийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй болон асрамжийн газрын хүүхэд, багачуудыг баярлууллаа. Тэрбээр "Надад нэг мөрөөдөл бий" аяны хүрээнд асрамжийн төвийн хүүхдүүдэд уншлагын танхим, номын сан байгуулахад нь туслахаар ном цуглуулах аяныг фэйсбүүк хуудсаараа дамжуулан өрнүүлсэн юм. Мөн Уран зургийн галерейд хүүхдийн баярын өдөр нээлтээ хийсэн “Гэрэлт зүрхний урлан” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн уран бүтээлийн үзэсгэлэнд зочлон тэдэнд өөрийн анхны цомог болох “Exodus”-ыг бэлэглэн хамтдаа зураг татуулж, сэтгэлийн дэм хайрлажээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж