Орон нутгийн бизнесийн орчныг судалжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Орон нутгийн бизнесийн орчныг судалжээ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Орон нутгийн бизнесийн орчны шалгуур үзүүлэлтийг боловсруулах 2011 оны индекс” судалгааг боловсруулжээ.  Энэхүү судалгааг  Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооний захиалгын дагуу гүйцэтгэхдээ Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг 10 үзүүлэлттэй “Бизнес эхлэх нь” судалгаан дээр үндэслэн, долоон үзүүлэлт тусгасан байна. Ингэхдээ өнгөрсөн жилийн сүлчээс эхлэн зөвхөн 21 аймгийн бизнес эрхлэгч аж ахуй нэгж, өрхүүдийг хамруулсан нь “бизнес орчны индекс” юм байна.  Судалгааны үзүүлэлтүүдийн хувьд, бизнес эхлэх, эхлүүлэх, гадаад харилцаа, гэрээний хэрэгжилт, өмчийн бүртгэл /хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө/, зээл, санхүүжилт, татварын асуудал дээр санал асуулга авчээ. Энэхүү судалгаагаар хөдөө орон нутгийн  аж ахуй нэгжүүдэд тулгарч буй бизнесийн орчны асуудал, дутагдлыг тодорхойлж, улмаар аль аймаг бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой болон тохиромжгүй талаарх нэгдсэн мэдээллийг олгох талаар судалгааг боловсруулсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж