“Мөрөөдлийн театр” орон нутгийг зорино

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

“Мөрөөдлийн театр” орон нутгийг зорино

“Мөрөөдлийн театр”-ынхан анхны уран бүтээл болох  “Миний нууц хүү” жүжгээ өлгийдөн авч байсан цаг саяхан. Урлагийн салбарт отгон театр хэмээн мэндэлсэн цагаас хойш урын сангаа зузаатган “Хайртай бол эргэж хараарай” жүжиг, “Ээжийн дайсан” инээдмийн киногоо үзэгчдэд хүргэсэн. Мөн саяхан тохиосон хүүхдийн баяраар бяцхан үзэгчдэдээ зориулан “Их ид шидтэн” хүүхдийн жүжгээр бэлэг барьж, үлгэрийн орноор аялуулсан юм. Тэгвэл, энэ удаад тэд орон нутгийг зорьж, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөтөлд уран бүтээлийн богцоо дэлгэх гэнэ. Өнгөрсөн сард БНСУ-ын Массан хотод болсон Азийн орнуудын театрын фестивальд уран бүтээлээрээ толилуулаад ирсэн “Мөрөөдлийн театр”-ынхан энэ зун шинэ киноны зураг авалтад орно гээд тун ч завгүй байх нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж