ЕХ-ноос долоон сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

ЕХ-ноос долоон сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Сангийн яамны Зээл, тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Хvрэнбаатар өнгөрөгч долоо хоногт Европын Холбоотой байгуулах санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр ЕХ-ны санхүүжилтээр Монгол Улсын Техник мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт долоон сая еврогийн техник туслалцааны төсөл хэрэгжих боломжтой болж байна.

Өөрчлөгдөн хөгжиж буй хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ хангасан мэргэжлийн боловсрол сургалтыг бий болгоход туслалцаа үзүүлэх замаар Монгол Улсын эдийн засаг, хүний хөгжлийг дэмжихэд энэхvv төслийн зорилго оршиж байна. Төсөл 2013 онд эхлэх бөгөөд нийт таван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Энэхүү төсөл нь өнөөдрийн байдлаар Монгол улсад ЕХ-ны санхүүжилтээр амжилттай хэрэгжиж буй 25 сая гаруй еврогийн, гол төлөв хөдөөгийн хөгжилд чиглэсэн нийгмийн үйлчилгээ болон ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд дээр нэмэгдэн орж ирж байгаа төсөл юм.  

Хамтын ажиллагааны бүхий л талыг хамрах ЕХ, Монгол Улсын хооронд байгуулах Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг (ТХАХ) 2010 онд үзэглэсэн бөгөөд 2012 онд уг Хэлэлцээрт албан ёсоор гарын vсэг зурахаар төлөвлөж байна гэж Сангийн яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж