Дархан хотын үйлчилгээний төвд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Дархан хотын үйлчилгээний төвд гал гарчээ

Дархан-Уул аймгийн Дархан хотын үйлчилгээний төвийн ард байрлах алт, мөнгөний дархны газарт өнөөдөр 11.00 цагийн орчимд гал гарсныг аймгийн онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, унтраасан байна. Гал гарсан барилга нь худалдаа үйлчилгээ, дэлгүүр, ломбард зэрэг олон үйлчилгээ нэг дор төвлөрсөн, олон хөлийн газар байсан тул хэрэв гал цааш тархсан бол их хэмжээний хохирол учрах байжээ.

Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж