Амралтын өдрүүдэд найман иргэн амиа хорложээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд найман иргэн амиа хорложээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 үйлдэл бүртгэгдэж, 66 хэргийн эзэн холбогдогчийг олж саатуулсан байна. Мөн зам тээврийн 56 осол гарч, 31 хүн гэмтжээ. Түүнчлэн архи  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 427 хүнийг эрүүлжүүлсэн байна. Тус өдрүүдэд хулгайн 14, хүчингийн хоёр, танхайн 14, булаах нэг, бусдын биед гэмтэл учруулах хоёр хэрэг гарсан байна.

Мөн 27-30 настай найман иргэн амиа хорложээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Харин хүүхдийн баяраар /V.1/ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 182 хүн эрүүлжүүлэгджээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 39 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ.

                                    Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж