ХАА-н тооллого 85 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

ХАА-н тооллого 85 хувьтай байна

Тавдугаар сарын 25-нд эхэлсэн хөдөө аж ахуйн тооллогын ажил одоогийн байдлаар 85 хувьтай байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Тооллого эцсийн байдлаар 15-нд дуусгавар болно. Гэхдээ тооллогын ажлыг 5-нд дуусгаж, үлдсэн хугацаанд дахин нягтлах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тооллогод одоогийн байдлаар 21 аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 105538 аж ахуй нэгж, өрх байдгаас  89088 нь хамрагдсан байна. Ингэхдээ тооллогын хүрээнд газар тариалан, ойн мод, загас, ан агнуур зэрэг аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, тоногт төхөөрөмжийн судалгаа хийж байгаа ажээ. Түүнчлэн энэ салбар дахь байгууллага, аж ахуй нэгж, өрхүүд нийгмийн үйлчилгээ авч чаддаг эсэх, тухайн үйлдвэрлэл эрхэлж байгаа газар, хөрсний бохирдлыг судалж буй гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж