
Тооллогод одоогийн байдлаар 21 аймгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 105538 аж ахуй нэгж, өрх байдгаас 89088 нь хамрагдсан байна. Ингэхдээ тооллогын хүрээнд газар тариалан, ойн мод, загас, ан агнуур зэрэг аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, ажиллах хүч, тоногт төхөөрөмжийн судалгаа хийж байгаа ажээ. Түүнчлэн энэ салбар дахь байгууллага, аж ахуй нэгж, өрхүүд нийгмийн үйлчилгээ авч чаддаг эсэх, тухайн үйлдвэрлэл эрхэлж байгаа газар, хөрсний бохирдлыг судалж буй гэнэ.
У.БОЛОР