Хустайн нуруунд 13 тооны буга хууль бусаар агнажээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Хустайн нуруунд 13 тооны буга хууль бусаар агнажээ

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэр Хустайн нуруунд 13 бугыг агнаж сэг зэмийг нь үлдээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас пүрэв гаригт шилжих шөнө гарчээ. Гэвч буга агнасан хэрэгтнүүд одоогоор баригдаагүй байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид шалгаж байгаа бөгөөд гэмт этгээдүүд Хустайн нурууны цогцолбор газраас буюу байгаль хамгаалагчдаас сүрэг бугыг холдуулж, тал газар руу мотоциклоор хөөж буудсан байсныг байгаль хамгаалагчид ярьж байна.
 
Хууль бусаар буга агнасан анчид бугын чив, сав, цусан эвэр, сүүл зэргийг нь авсан гэнэ. Уг 13 бугын гурав нь хээлтэй согоо байжээ. Бүр өнөө маргаашгүй янзагалах гэж байсан гэнэ. Гэмт этгээдүүд хээлтэй согоонуудыг буудчихаад, гэдсийг нь хүй татаж хээлийг нь гаргаж хаяад, савыг нь авсан байна.

Эх сурвалж: http://chuhal.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж