Казакстан “Дарангуйлагч”-ийг тэвчсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Казакстан “Дарангуйлагч”-ийг тэвчсэнгүй

   
    © Paramount Pictures

Инээдмийн жүжигчин Саша Барон Коэн болон найруулагч Ларри Чарлз нарын “Дарангуйлагч” инээдмийн кино Казакстанд 5 сарын 17-ноос эхлэн хоёр долоо хоногийн турш гарсныхаа дараа дэлгэцнээс буулаа.

Өнгөрсөн баасан гариг гэхэд кино тус улсын театруудын хөтөлбөрөөс алга болсон байлаа. Киног хаасан тухай Алматыгийн кинотеатрын ажилтнууд баталж байгаа юм. “Дарангуйлагч”-ийг эрхлэн гаргаж байсан “Интерфильм” компани энэ талаар тайлбар өгөхгүй байна.

Өмнө нь энэхүү инээдмийн киног “оршин суугчдын оюуны онцлог”-оос шалтгаалан Тажикстанд гаргахыг хориглосон тухай тус улс дахь гадаад киног борлуулагч цорын ганц этгээд болох “Тантана” компани мэдэгдэж байсан юм. Мөн киног Туркменд гаргахгүй байгаа бөгөөд Дундад Азийн бусад улсад шинэ киноны нээлт 5 сарын 17-нд болсон билээ.

Саша Барон Коэний тоглосон киног хориглож байсан тохиолдолд өмнө нь ч гарч байсан юм. Жишээ нь, 2006 онд түүний “Борат: Сүр жавхлант Казакстан улсын төлөө Америкийн хийсэн соёлын судалгаа” киног Казакстан болон Орост гаргахыг хориглож байлаа. Оросын хувь энэ нь порно төрлийн бус киног хориглосон анхны тохиолдол болж байсан байна.


Эх сурвалж:
РИА Новости

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж