Муухай бичигтэй эмч донгодууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Муухай бичигтэй эмч донгодууллаа

        Фото DELFI

Литвын нэгэн эмч эмнэлгийн баримт бичгийг гаргахын аргагүй бөглөснийхөө төлөө удирдлагаасаа сануулга авлаа. Нэгэн өвчтөн эмчийн гаргацгүй бичигт гомдоллож эрүүлийг хамгаалах яаманд болон улсын ерөнхийлөгч Дале Грибаускайтед тусгайлан өргөдөл гаргасны дараа дээрх донгыг хүртээсэн байна.

Эмчийн муруй гарт Клайпедын усан цэргийн эмнэлгийн өвчтөн, 86 настай Пятрас Йонушас гомдоллосон юм байна. Тэрээр эмчийг ходоодных нь байдлын талаарх анагаахын тайланг гаргацгүй бичсэн гэж мэдэгдэж байгаа юм.

Йонушасын яриагаар бол, эмч тайланг их яарч бичсэн учраас уншихын аргагүй болжээ. Ингэхдээ, эмчийг өвчний түүхийг нь бөглөж байхад дугаарласан хүмүүс байхгүй байсан учраас бичиж байгаа зүйлдээ илүү цаг зарцуулах боломжтой байсан гэж хөгшин нотолж байгаа юм.

DELFI-д мэдээлснээр, Клайпедад болсон үйл явдлаас хойш эрүүл мэндийн манаач нарыг жор болон баримт бичгийг гараар бөглүүлэхээс зайсхийхийн тулд эмч нарын өрөөнд компьютер тавихаар шийдсэн байна. Донгодуулсан эмч эмэгтэй харин хэт их ажлын ачаалалтай байсан учраас тайланг гаргацгүй бичсэн гэж өөрийгөө өмөөрч байгаа юм.

Дэлхийн бараг бүх оронд эмч нарын гаргацгүй бичиг онигоо хийгээд шүүмжлэлийн бай болдог билээ.

Эх сурвалж: DELFI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж