Олон улсын эмэгтэйчүүдийн форум болно

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн форум болно

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалдаг орны хувьд Эмэгтэйчүүдийн олон улсын форумыг долдугаар сарын 9, 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ үеэр нийгмийн бүхий л салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, жендерийн тэгш байдлын талаар хэлэлцэх гэнэ. Форумыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд дэлхийн эмэгтэй лидерүүдийг оролцуулахаар Тайланд улсын Ерөнхий сайд, Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч, сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд урилга явуулжээ.

Монгол Улс 2011 оны долдугаар сарын 1-нээс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа бөгөөд 2013 он хүртэл даргалах юм. Нийгэмлэгт 140 гаруй орон нэгдсэн ба улс орны хөгжил, цэцэглэлтэд ардчиллын боловсрол чухал үүрэгтэй болохыг онцолдог юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж