Төрсөн өдрийн мэнд, Г.Тэнүүн

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Төрсөн өдрийн мэнд, Г.Тэнүүн

Бидний танил “Зугаалга”, “Хайртай”, “Худлаа даа”, “Хамт байвал болох уу” зэрэг хит дууны эзэн дуучин Г.Тэнүүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр удтал хүлээлгэсэн, анхны, бие даасан “Picnic” цомгоо өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гаргасан билээ. Харин одоо шинэ цомгийн ажилдаа орж, зав муутай яваа гэнэ. Түүний хоёр дахь цомог 10-12 дуутай байх ба бяцхан нууц дэлгэхэд, цомгийн 3-4 дуугаа хуучны радиогийн бичлэг гэдэг шиг шууд бүх зүйл нь зэрэг байдлаар бичүүлэх гэж байгаа гэсэн шүү.

Өнөөдөр 25 нас хүрч байгаа дуучин Г.Тэнүүнд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж