Чавесын Twitter-ийн захиалагчид байшин бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Чавесын Twitter-ийн захиалагчид байшин бэлэглэлээ

        Чавесын Twitter дэхь хуудас

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын Twitter дэхь хуудасны 3 сая дахь захиалагч болсон 19 настай Наталиа Вальдивьесод байшин бэлэглэжээ. Азтай эмэгтэй өөрийн төрсөн Маргарита арал дээрх байшингийн эзэн болсон байна.

Бүсгүй ерөнхийлөгчийн микроблогт 5 сарын 28-нд бүртгүүлснээс хойш тун удалгүй Чавес түүнд хуудсан дээрээ баяр хүргэсэн байна. 5 сарын 30-нд бүсгүйд баяр хүргэхээр батлан хамгаалахын сайд болон арлын захирагчид нэр дэвшигч Карлос Мато тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Наталиад өгсөн бэлэг бол Чавесын ард түмэндээ хайртайн илрэл гэж Мата мэдэгдсэн байна. Мөн захирагчид нэр дэвшигч бээр бүсгүйг анх удаа засгийн ивээл хүртэж байгаа хэрэг биш гээд хөлний өвчтэй төрсөн түүнийг “ерөнхийлөгчийн дэмжлэгээр” 7 жилийн туршид эмчилж эдгээсэн тухай мөн нэмж хэлжээ.

Наталиа харин өөрт өгсөн бүх зүйлийн төлөө Чавест талархаж байгаагаа мэдэгдээд ерөнхийлөгчийг эдгэхэд туслах үнсэлтийг илгээж байгаагаа хэлсэн байна. Венесуэлийн тэргүүн 2011 оноос эхлэн хорт хавдартай тэмцэж байгаа билээ.
Чавес Twitter дэхь хуудсаа 2010 оны 4 сард нээснээс хойш ердөө сарын дараа Венесуэлийн хамгийн алдартай микроблогч болжээ. 2011 оны 8 сарын 31-нд түүний захиалагчдын тоо 2 саяд хүрсэн байна. Тэр үед “тэмдэглэлт” фолловерт Чавес компьютер бэлэглэж байсан билээ.

Эх сурвалж: news.sky.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж