Үнэт цаасны мэдлэг олгох сургалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны мэдлэг олгох сургалт хийнэ

Монголын хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтыг хүртээмжтэй болгох, энэ зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нэмэр болох зорилготой сургалт зохион байгуулах гэж байна. Зургадугаар сарын 11-нд эхлэх сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд Монголын хөрөнгийн биржийн арилжаа, судалгаа, мэдээлэл, технологи, бүртгэл зэрэг бүхий л салбарын ахлах мэргэжилтнүүд болон Монгол банк, Брокер дилерийн компаниуд, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, судлаачид оролцож, эдийн засгийн ойлголтууд, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн тухай анхан шатны мэдлэг, мэдээллийг танилцуулах юм байна.

Сар бүр зохион байгуулдаг тус сургалт ийнхүү 64 дэх удаагаа болох гэж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1700 гаруй залуу сургалтад хамрагдаж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн гэнэ. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж