500 хөөмийч, 999 биелээчийг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

500 хөөмийч, 999 биелээчийг бэлтгэж байна

Ховд аймгийн Хөгжимт драмын театр тавдугаар сарын 28-нд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж, театрынхаа гадна талбайд уран бүтээлчид ая дуу, бүжиг наадмаа өргөж сонирхуулснаас гадна театрын түүх, амжилтыг дэлгэж харуулсан үзэсгэлэн гаргасан байна. Олон үндэстэн, ястны ардын урлагийг дэлхийн болон өөрийн орны сонгодог урлагтай хослуулан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Хөгжимт драмын театр нь 2015 онд олон үндэстэн ястны “Эрдэмийн театр” болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Тус театрынхан Ховд хотыг манжийн дарлалаас чөлөөлсний 100 жилээр 500 хөөмийч гаргаж, Гиннесийн номд бүртгүүлэх бэлтгэл ажлыг ханган, сум, байгууллага бүрт  багш хуваарилан сургаж байгаа гэнэ. Мөн энэ жилийн түүхэн ойн наадмын нээлтэд 999 биелээч оролцуулахаар бэлтгэл ажилдаа орон ажиллаж байгаа юм байна.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж