
Сүүлийн хоёр улиралд нийт91 тоглолтод оролцож, 57 гоолыг хийгээд байгаа Халк “Порту”-д Европын цом, Португалийн лигийн аварга, мөн цомын аварга гээд байж болох бүхий л цом, шагналыг авчирсан өндөр гавьяатай нэгэн юм. Өдгөө 25 настай бразили эр хөлбөмбөгийн гараагаа төрөлх улсын “Витория” багаас эхлүүлж байсан ч арлын Японд очиж, хэд хэдэн клубт хүчин зүтгэсэн байна. Улмаар 2008 онд Португалид ирж, Европын тавцанд шилдгүүдийн эгнээнд нэгдэх үүд хаалгаа нээсэн юм. Аваргуудын лигийн аварга Лондонгийн “Челси” клуб энэ зун үнэхээр завгүй ажиллаж байгаа бөгөөд бусдын атаархлыг төрүүлхүйц шилдэг тоглогчдоор хүчээ зузуутгаж байна. Германы шигшээ багийн залуу тоглогч Марко Марин, Белгийн шилдэг ирээдүйтэй залуу Эдин Хазард нарыг аваад байсан “Челси” Дидье Дрогбаг нөхөхөөр ийнхүү Халкийг өөрийн болгож байна. Энэ гурван тоглогчийн ханш 76 сая евро болж байгаа. Гэхдээ энэ бүгд хангалтгүй, үүнээс ч илүү хөрөнгөөр дахин олон шилдгүүдийг нэгтгэнэ гэдгээ тус багийн удирдлага мэдэгдээд байгаа юм. Мөн “ЦСКА” клубын шилдэг довтлогч Думбьяг авах талаар Роман Абрамович санаа тавьж байна.