M-Price.mn үнийн мэдээллийн сайттай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

M-Price.mn үнийн мэдээллийн сайттай боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар “Цахим үнийн мэдээлэл” ТББ-тай хамтран хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний үнийн талаар бодит мэдээлэл хүргэх зорилгоор “Үнийн мэдээллийн нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлж  M-Price.mn үнийн мэдээллийн нэгдсэн сайтын нээлтийг хийжээ.

Уг төсөл нь бизнес эрхлэгчид зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтэгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ үнэ ханш, хямдралын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэх, ингэснээр худалдан авагчдад бодит сонголт хийх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.

Хэрэглэгчид үнийн мэдээллийн системийг ашигласнаар хүссэн бараа бүтээгдэхүүнээ хаанаас хамгийн хямд үнээр худалдан авч болох талаар мэдээлэл авч,  цаг хугацаа хожиж, эдийн засгийн засгийн бодит хэмнэлт хүртэх боломжтой болох ажээ.

Бизнес эрхлэгчид ч зах зээлд нийлүүлж байгаа бараа, үйлчилгээнийхээ талаар бодит мэдээллийг хэрэглэгчдэд хурдан шуурхай хүргэн борлуулалт, ашиг орлогоо нэмэгдүүлэх юм байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж