Шүүх хурлыг дахин хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Шүүх хурлыг дахин хойшлуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал дахин хойшиллоо. Өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн шүүх хуралд Н.Энхбаяр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ч өмгөөлөгчдөөсөө татгалзсан тул шүүх бүрэлдэхүүн хурлын товыг зургадугаар сарын 12 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ.

Анх тавдугаар сарын 24-нд товлогдсон ч шүүгдэгч хуралд оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар хойшилсон шүүх хурал ийнхүү хоёр дахиа саатаж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж