Хувцасны шүүгээ цэгцтэй бол таны цагийг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хувцасны шүүгээ цэгцтэй бол таны цагийг хэмнэнэ

 Хувцас хунартаа нямбай цэмцгэр хандаж сурах нь өдөр тутмын амьдралаа цэгцтэй авч явах, түүртэхгүй, яарч тэвдэхгүй, барьсан тавьснаа мартахгүй байхад маш их ач холбогдолтой. Тиймээс та хувцасны шүүгээгээ нээгээд нэг үз дээ.



• Гадуур цамц, хувцсыг заавал өлгүүрт өлгөх хэрэгтэй. Эс тэгвэл хувцас үрчийж хэлбэрээ алддаг.


• Гадуур өмд цамц, пальто, цувныхаа халаасыг хоолны цүнх болгочихгүй байхад анхаарах хэрэгтэй. Цүхийж унжсан халаастай хувцас их муухай харагдах бөгөөд ийм хувцастай хүн өөрийн гадаад төрх байдалдаа анхаарал тавьдаггүйг шууд харуулж байгаа юм.


• Даавуу, нийлэг эдээр хийсэн гадуур цамц, цув, өмдийг цэвэрлэгээнд өгч болно. Хувцсандаа толбо суусан үед химийн нарийн төвөгтэй бодис хэрэглэлгүй энгийн аргаар цэвэрлэхийг оролд. Янз бүрийн шинэ толбо нь /өөх тос, давирхайнаас бусад/ их усаар сайн угаах үед арилна.


• Өмдийг үргэлж индүүдэхгүйг хүсвэл худалдаанд байдаг тусгай өлгүүр авч өлгөх юм бол шүүгээнд байхдаа ч "толийж" шулуун болдог. Яаралтай үед даавуу олдохгүй бол цэвэр, юу ч бичээгүй цаас тавьж индүүдэж болно.


• Цамцыг эвхэж дээр дээр нь тавьж болох авч шүүгээ чинь зайтай бол өлгүүрт тус тусад нь өлгө. Аль болохоор олон, боломжтой бол өдөр тутам солих цамцтай байвал зүгээр.


• Дотуур цагаан хэрэглэлийг боломжоороо ойр ойрхон солих хэрэгтэй.


• Оймсыг өдөр тутам солих нь зөв. Шууд солиод угаавал сайн. Ингэвэл олонх гоонь эрчүүдэд дасал болсон нэг өглөө болоход л өмсөх цэвэр оймс олддоггүй байдлаас салж болно.


• Зангиаг үнгэхгүйн тулд шүүгээний хаалга дотор талд бэхлэгдсэн тусгай өлгүүрт өлгө. Зангиаг гэрт цэвэрлэх гэж оролдвол хөөрхийлөлтэйгээр дуусч мэдэх тул хими цэвэрлэгээнд өг.


• Гутлаа өдөр тутам цэвэрлэж бай. Энэ нь түүнийг бүрэн бүтэн байлгахын тулд арчилж байгаа ч юм биш, харин та дэгжин байхыг хүссэн учраас тэр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж