АНУ-ын геологийн судалгааны төвийн мэдээлснээр өчигдөр Панама улсын өмнөд хэсэг далайн эргийн дагуух хотод 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийллийн долгионы урт 346 км орчим газар хамарсан талаар АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн гүн бараг 10 метрт хүрчээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас, гэмтэл сүйрэл учирсан талаар мэдээлэл ирээгүй байна.
Э.АНХТУЯА