Ирэх таван жилд лиценз олгохгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Ирэх таван жилд лиценз олгохгүй

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын санаачилгаар 21 аймгийн 326 сумын нутаг дэвсгэрийн тодорхой хувийг улсын нөөцөд авлаа. Ингэснээр энэхүү нутаг дэвсгэрт шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хорьж байгаа аж. Хугацаа нь таван жил. Өөрөөр хэлбэл 5 жилийн хугацаанд Монголын газар нутагт уул уурхайн ямар нэгэн лиценз олгогдохгүй боллоо. Ийнхүү ард иргэд, орон нутгийнхан, малчид тариаланчид таван жилийн хугацаанд газар нутгийнхаа төлөө тэмцэхгүй амар сайхан амьдрах боломжтой болов.  Төр засаг ч гэсэн энэ хугацаанд өмнө олгосон лицензүүдийнхээ учрыг олж, хужрыг тунгаах, эх орны хаана юу байгааг нарийвчлан судлах, эрдэс баялаг хэний эзэмшилд байгааг тунгаан дүгнэж цаашид ямар шийдвэр гаргахаа ярилцахаар болов. Ер нь лицензийн тоог хумих, цөөлөх, байгаль орчныг хамгаалах тал дээр Д.Зоригт сайд ихээхэн анхаарч байгаа. Үр дүнд нь нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг эзэлж байсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 14.2 хувь болж буурлаа.   Эдгээр нь эрдэс баялагийн салбарын шинэчлэлийн шинжтэй шийдвэрүүд байв. Ирэх жилүүдэд эрдэс баялагийн салбарт ард иргэдийн хяналтыг өргөжүүлж, стратегийн ордын жагсаалтыг нэмэх, улсын төсвөөс хайгуул нь хийгдсэн ордын 51 хувийг төр шууд авах, хайгуулын зөвшөөрлийг Засгийн газар олгох, орон нутгийнханы саналыг чухалчилан авч үзэх асуудлыг Д.Зоригт сайд хөндөн ярьж эхлэв.

Б.МОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж