А.Отгонбаатар арслан Хөгнө хан хайрханыг тахив

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

А.Отгонбаатар арслан Хөгнө хан хайрханыг тахив

Булган аймгийн Гурванбулаг суманд дархан цаазат "Хөгнө хан" уулын тахилга наадам тавдугаар сарын 29-нд боллоо. Барилдааныг Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан А.Отгонбаатар, сумын начин Равданцэрэн нар хамтран зохион байгуулсан бөгөөд түрүү бөхийг нэг сая төгрөгөөр, үзүүрлэсэн бөхийг 500 мянган төгрөгөөр байлсан юм.  

Барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын өсөх идэр начин Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, улсын начин Б.Батмөнх, Б.Сангисүрэн, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх барилдсанаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Б.Гончигдамба түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ. Их шөвөгт Төв аймгийн Баянхангай сумын харьяат,  улсын начин Б.Батмөнх, Булган аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн начин Н.Тулга нар шалгаран үлдэв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж