
Өмнө нь, тавдугаар сарын 24-нд товлогдоод байсан шүүх хурал шүүгдэгч хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн шалтгаанаар хойшилсон билээ. Харин энэ удаад шүүгдэгч Н.Энхбаяр өөрийн биеэр хүрэлцэн иржээ.
Шүүх хурлын үйл явцыг дамжуулах эрхийг зөвхөн ТВ9 телевизэд олгож, тус телевизийн сэтгүүлчид шүүх танхимд ороод байсан ч удалгүй бусад телевизийн сэтгүүлчдийг оруулахыг зөвшөөрлөө. Харин сонин, цахим мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг шүүх танхимд оруулахгүй байхаар шийджээ.
Д.ЖАРГАЛ