Apple-ийн хэрэглэгчдэд зориулсан супер Keyboard

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

Apple-ийн хэрэглэгчдэд зориулсан супер Keyboard

Овор ихтэй keyboard байнга зөөж авч явах хэцүү байна уу, мөн утасгүй супер keyboard хэрэглэхийг хүсч байна уу?

Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай.

Logitech компани Wireless Solar Keyboard K760 нэртэй Apple-ийн хэрэглэгчдэдээ зориулан утасгүй зөөврийн кeyboard бүтээжээ.

Энэхүү гарны товчнууд нь Мас-ийн гарны товчнуудтай төстэй бөгөөд дээр нь овор багатай, өнгө үзэмж сайтай, Mac, iPad болон iPhone-той холбогдон ажилладаг байна.

Уг keyboard-ийг гадаа нарны гэрлээр эсвэл өрөөний гэрлэн дор тавиад цэнэглэглэх боломжтой аж.

100 хувь цэнэглэгдсэн keyboard-ийг өдөрт дундажаар 8 цаг хэрэглэхэд нийт 3 сар цэнэгээ барих чадвартай аж.

Logitech энэхүү супер гарыг Европ болон Америкд энэ сараас эхлэн худалдаанд гаргах ба үнэ нь 80 ам.доллар байх аж.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж