SportBOX Сери А лигийг албан ёсоор Монголд

Хуучирсан мэдээ: 2012.06.04-нд нийтлэгдсэн

SportBOX Сери А лигийг албан ёсоор Монголд

Монголын
анхны 24 цагийн төрөлжсөн спортын суваг SportBOX ирэх гурван жилд
Италийн хөлбөмбөгийн холбооны дээд лиг буюу “Serie A”-г албан ёсны
эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.

BoxNetwork
компаний Гүйцэтгэх захирал Г.Идэр-Ууган Италийн “MP & Silva”
компаний Бээжин хот дахь оффист зочилж, хамтран ажиллах гэрээнд гарын
үсэг зурлаа.


Монголд олон байдаг Италийн хөлбөмбөг
сонирхогчдынхоо магнайг тэнийлгэх энэ ажлыг өнгөрсөн улиралд хийхээр
төлөвлөсөн боловч техникийн асуудлаас болоод зөвхөн тоймыг үзүүлж байсан
билээ. Харин одоо бүтэн тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх боллоо.



Ингэснээр Монголын хөлбөмбөг сонирхогчид Англи, Итали, Германы лигүүд
болон Аваргуудын лигийг эх орондоо албан ёсоор үзэх ховорхон завшаан
олдож байгаа юм.


2012-2013 оны улирлыг HD дүрстэйгээр,
мэргэлжийн өндөр түвшний тайлбарлалттайгаар SportBOX суваг долоо хоногт 3
тоглолт дамжуулан ажиллах болно.


Бидэнтэй энэ тал дээр
хамтран ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллага хэн бүхний өмнө
манай үүд хаалга нээлттэй байх болно.


Мөн SportBOXСувгийн хамт
олон Евро-2012 тэмцээний үеэр ‘Тоглолтоос бусдыг нь’ төслөө дахин нээн
ажиллуулахаар болж байгаа дуулгахад таатай байна. Бид Евро-2012
тэмцээнийг албан ёсоор дамжуулах эрхийг эзэмшиж байгаа ТВ9 болон ETV
гэрээ хийснээр албан ёсоор хуулийн дагуу тоглолтуудын тоймыг авч байхаар
болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж